Эрдмийн ухаан өтөлдөггүй
Эрдэнийн чулуу хувирдаггүй

Monday, March 26, 2012

Сонирхолтой бодлого

Илийн дайсныг алддаггүй
Эрхий мэргэн харваач
Далдын дайсныг алддаггүй
Даяар мэргэн харваач
Давааны цаана нуугдсан
Дайсны найман цэрэг
 Хамрын цаана бүгсэн
Харийн найман цэрэг болгож
Хоёр нүднээс далдын
 Хонины найман нэхийг

 Хорин хос алдаас
 Хорин сумаар харважээ.
 Оносон сумны тоо нь
 Хочр тооны үржвэртэй
 Оногдсон нэхийн  тоо нь
 Тэдгээрийн  нийлбэрийн адил
 Оногдсон нэхийн тоо нь
 Осолдсон сумны тоо
 Ижил байсан байжээ.
Энэ бодлогыг бодоцгоо
 Хэдэн сумаар оносныг
Хэдэн нэхий оносныг
 Хэдэн сум алдсаныг
 Хэлэх хүн байна уу?