Монгол тоо
Tүм гэхгүй арван мянга, бум гэхгүй зуун мянга буюу арван түм гэхгүй зуун түм, жива гэхгүй мянган түм гэх мэтээр бид мянга (1000) гэж их ярьдаг бол Өвөрмонголчууд түм (10000)
гэж хэлэх нь элбэг болжээ. Энэ мэтээр монголчуудын тоо тоолох ёсонд
хүртэл хоёр их гүрний соёлын нөлөө яах аргагүй шингэн нэвтэрсэн байна. Ном
судраас харахад Монголчууд тоо тоолох гайхамшигт соёлтой байсан байна.
Бидний өвөг дээдэс байж болох бүх л тоог нэрлэж өөрсөддөө тохируулан
нээж нэр хайрлажээ. Тэднээс та бүхэнд толилуулая.
- Дан 1
- Арав 10
- Зуу 100
- Мянга 1,000
- Түм 10,000
- Бум 100,000
- Сая 1000,000
- Живаа 10,000,000
- Дүнчүүр 100,000,000
- Тэрбум 1,000,000,000
- Их тэрбум /арвын 10 зэрэгт/ 10 миллиард
- Наяд /арвын 11 зэрэгт/ 100 миллиард
- Их Наяд /арвын 12 зэрэгт/ 1 триллион
- Маш Дэлгэмэл /арвын 13 зэрэгт/ 10 триллион
- Маш их Дэлгэмэл /арвын 14 зэрэгт/ 100 триллион
- Тунамал /арвын 15 зэрэгт/ кватриллион
- Их Тунамал /арвын 16 зэрэгт/ 10 кватриллион
- Ингүүмэл /арвын 17 зэрэгт/ 100 кватриллион
- Их Ингүүмэл /арвын 18 зэрэгт/ 1 квантиллион
- Хямралгүй /арвын 19 зэрэгт/ 10 квантиллион
- Их Хямралгүй /арвын 20 зэрэгт/ 100 квантиллион
- Ялгаруулагч /арвын 21 зэрэгт/ 1 санстиллион
- Их Ялгаруулагч /арвын 22 зэрэгт/ 10 санстиллион
- Эвэр дээр /арвын 23 зэрэгт/ 100 санстиллион
- Их Эвэр дээр /арвын 24 зэрэгт/ 1 септиллион
- Хөхин удирдаач /арвын 25 зэрэгт/ 10 септиллион
- Их Хөхин Удирдаач /арвын 26 зэрэгт/ 100 септиллион
- Хязгаар үзэгдэл /арвын 27 зэрэгт/ 1 октиллион
- Их Хязгаар үзэгдэл /арвын 28 зэрэгт/ 10 октиллион
- Шалтгааны зүйл /арвын 29 зэрэгт/ 100 октиллион
- Их Шалтгааны зүйл /арвын 30 зэрэгт/ 1 нониллион
- Үзэсгэлэн гэрэлт /арвын 31 зэрэгт/ 10 нониллион
- Их Үзэсгэлэн гэрэлт /арвын 32 зэрэгт/ 100 нониллион
- Эрхэт /арвын 33 зэрэгт/ 1 дициллион
- Их Эрхэт /арвын 34 зэрэгт/ 10 дициллион
- Сайтар хүрсэн /арвын 35 зэрэгт/ 100 дициллион
- Их сайтар хүрсэн /арвын 36 зэрэгт/
- Онон одох
- Их Онон одох
- Чибхү тоосон
- Их чибхү тоосон
- Бэлэг тэмдэг
- Их бэлэг тэмдэг
- Хочон нөхөр
- Их хочон нөхөр
- Дохио мэдэх
- Их дохио мэдэх
- Тийн болсон
- Их тийн болсон
- Хочон нүдэн
- Их хочон нүдэн
- Асархуй
- Их асархуй
- Нигүйшил
- Их нигүйшил
- Баясал
- Их Баясал
- Тэгш
- Их тэгш
- Тоолшгүй
- Хэмжээлшгүй
- Цаглашгүй
- Өгүйлшгүй
- Нэрлэшгүй
- Илшгүй
- Илж дуусахгүй
- Сэтгэшгүй
2 comments:
goe bolsn bna
gogo
Post a Comment