Илийн дайсныг алддаггүй
Эрхий мэргэн харваач
Далдын дайсныг алддаггүй
Даяар мэргэн харваач
Давааны цаана нуугдсан
Дайсны найман цэрэг
Хамрын цаана бүгсэн
Харийн найман цэрэг болгож
Хоёр нүднээс далдын
Хонины найман нэхийг
Хорин хос алдаас
Хорин сумаар харважээ.
Оносон сумны тоо нь
Хочр тооны үржвэртэй
Оногдсон нэхийн тоо нь
Тэдгээрийн нийлбэрийн адил
Оногдсон нэхийн тоо нь
Осолдсон сумны тоо
Ижил байсан байжээ.
Энэ бодлогыг бодоцгоо
Хэдэн сумаар оносныг
Хэдэн нэхий оносныг
Хэдэн сум алдсаныг
Хэлэх хүн байна уу?
1 comment:
hi
Post a Comment