Эрдмийн ухаан өтөлдөггүй
Эрдэнийн чулуу хувирдаггүй

Wednesday, March 28, 2012

Температуртай бодлогыг бодох арга
6-аас дээш ангийн сурагчид болон математикийн багш нарт зориулав.
Дунд сургуулийн математикийн хичээлийн хүрээнд өгүүлбэртэй бодлогууд дотор тодорхой температуртай шингэнүүдийг холих, халаах, хөргөх үйлдлүүд бүхий сэдэвтэй бодлогууд олон тааралддаг билээ. Ийм бодлогуудыг бодоход хими, физикийн зарим мэдлэг хэрэгтэй болдог.
Энэ удаа тэдгээр бодлогуудыг бодоход хэрэглэдэг нэгэн томъёог танилцуулъя.


Юуны өмнө олонтаа тааралддаг энгийн бодлого авч үзье.
Бодлого 1. 100° температуртай 20 л усан дээр 30° температуртай 60 л ус хийвэл хэдэн градусын температуртай болох вэ?
Температуртай холбоотой дараах эгэл чанаруудыг хэлж чадна. Үүнд:
Чанар 1. Нэг ижил температуртай шингэнийг холиход тэдгээрийн эзэлхүүний харьцаанаас хамаарахгүйгээр хольцын температур өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл хольж буй шингэнүүд хоюулаа а° температуртай бол хольц мөн а° температуртай байна гэсэн үг.
Чанар 2. Хоёр өөр температуртай шингэнийг холиход өндөр температуртайгаас нь нам, нам температуртайгаас нь өндөр температуртай шингэн үүснэ. Өөрөөр хэлбэл хольж буй шингэнүүд а°; b° температуртай, a≤b ба хольцын температур с° болсон гэвэл a≤c≤b байна гэсэн үг.
Хольцын бодлого хялбар бодох томъёо
6-аас дээш ангийн сурагчид болон математикийн багш нарт зориулав
Дунд сургуулийн математикийн хичээлийн дотор өгүүлбэртэй бодлого нилээд томоохон байр суурь эзэлдэг. Өгүүлбэртэй бодлого нь хүнд хөнгөнөөрөө янз бүр байх бөгөөд тийм ч учраас анги бүрд өгүүлбэртэй бодлого тааралддаг. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын сэдвүүд дотор ч өгүүлбэртэй бодлого хэд хэд орж ирдэг. Энэ удаагийн хичээлээр бид өгүүлбэртэй бодлого сэдвийн дотор чухал байр суурь эзэлдэг хольцын бодлогуудыг бодох нэгэн чухал томъёог та бүхэнд танилцуулах болно. Энэ томъёог хэрэглэснээр бүх төрлийн хольцын бодлогыг агшин зуурт бодох боломжтой болно.

Monday, March 26, 2012

Бага ангийн геометр


Янз бүрийн функцийн график ашиглан зураг зурах



Сонирхолтой математик

Мэдлэгт дусал нэмэр
1 x 8 + 1 = 9
12 x 8 + 2 = 98
123 x 8 + 3 = 987
1234 x 8 + 4 = 9876
12345 x 8 + 5 = 98765
123456 x 8 + 6 = 987654
1234567 x 8 + 7 = 9876543
12345678 x 8 + 8 = 98765432
123456789 x 8 + 9 = 987654321

Сонирхолтой бодлого

Илийн дайсныг алддаггүй
Эрхий мэргэн харваач
Далдын дайсныг алддаггүй
Даяар мэргэн харваач
Давааны цаана нуугдсан
Дайсны найман цэрэг
 Хамрын цаана бүгсэн
Харийн найман цэрэг болгож
Хоёр нүднээс далдын
 Хонины найман нэхийг

Thursday, March 22, 2012

монгол тоо

Монгол тоо
Tүм гэхгүй арван мянга, бум гэхгүй зуун мянга буюу арван түм гэхгүй зуун түм, жива гэхгүй мянган түм гэх мэтээр бид мянга (1000) гэж их ярьдаг бол Өвөрмонголчууд түм (10000) гэж хэлэх нь элбэг болжээ. Энэ мэтээр монголчуудын тоо тоолох ёсонд хүртэл хоёр их гүрний соёлын нөлөө яах аргагүй шингэн нэвтэрсэн байна.  Ном судраас харахад Монголчууд тоо тоолох гайхамшигт соёлтой байсан байна. Бидний өвөг дээдэс байж болох бүх л тоог нэрлэж өөрсөддөө тохируулан нээж нэр хайрлажээ. Тэднээс та бүхэнд толилуулая.
  1. Дан 1
  2. Арав 10
  3. Зуу 100
  4. Мянга 1,000
  5. Түм 10,000
  6. Бум 100,000
  7. Сая 1000,000
  8. Живаа 10,000,000

Wednesday, March 21, 2012

Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгалан авдаг вэ?

Дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь кассетан дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискийн толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.

Файлын систем

Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчилэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу монголчилбол Файл хувиарлалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна.

Tuesday, March 20, 2012